АНУ Москвагийн эсрэг шинэ хориг тавьжээ

 АНУ-ын Сангийн яам ОХУ-ын таван байгууллага, гурван хувь хүнд хориг тавихаар болсноо зарлажээ. Учир нь, эдгээр байгууллага нэгж, хувь хүн Оросын Холбооны аюулгүй байдлын албанд үйлчилж, АНУ болон түүний холбоотнуудын эсрэг цахим гэмт хэрэг өдүүлсэн гэж Вашингтоны тал мэдэгдлээ. АНУ-ын Сангийн яамнаас нийтэлсэн мэдэгдэлд “Эдгээр байгууллагын зарим нь Оросын Холбооны аюулгүй байдлын албаны хяналт буюу түүний харьяанд байсан эсвэл тэдэнд материал техникийн туслалцаа үзүүлсэн байх магадлалтай. Үүнд Оросын тоон мэдээллийн аюулгүй байдлын компани, Квантын судалгааны хүрээлэн зэрэг багтсан.

Хоригт багтсан гурван хүн ч эдгээр байгууллагатай холбоотой юм” гэжээ. Хоригт багтсан хуулийн этгээдүүдийг 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, өнгөрсөн онд дэлхий даяар кибер халдлага зохион байгуулсан гэж буруутгасан юм. Энэхүү хориг нь тус хэргийн хүрээнд анхных ба заасан этгээдүүдийн Америк дахь эд хөрөнгийг битүүмжлэх талаар Америкийн Сангийн яам мэдэгджээ. Тэдгээр аж ахуйн нэгж, хувь хүн дунд ГРУ гэх Оросын тагнуулын байгууллага, Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойрын холбоотой бизнес эрхлэгчид, 2016 оны Америкийн сонгуульд оролцсон хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс багтсан аж.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)