Дахин болон нөхөн сонгуулийн зардлыг орон нутаг хариуцна

Зарим сум, дүүрэгт энэ сарын 24-ний өдөр нөхөн болон дахин сонгууль болно. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудасны загвар болон тоо, хэмжээг баталжээ. Түүнчлэн сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар хэлэлцсэн байна. Дахин болон нөхөн сонгуулийн зардлыг тухайн аймаг, орон нутгийн төсвөөс гаргах аж.

Нийтдээ 22 төлөөлөгч нас барж, гурван төлөөлөгч өөрийн хүсэлтээр, нэг хүн гэмт хэрэгт холбогдож, 31 хүн төрийн албанд томилогдсоны улмаас нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахаар болсон. Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 11 аймгийн 24 сумын 29 тойрогт болох бол аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль хоёр аймгийн хоёр аймагт дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин сумын ИТХ-ын дахин сонгуульд гурван сумын дөрвөн тойрогт 22 нэр дэвшигч өрсөлдөж байгааг СЕХ-ноос мэдээллээ.

Н.Мөрөн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)