Дэлхийн аваргад түрүүлэх магадлалтай таван улс

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д өнөөдөр эхэлсэн бөгөөд Ариун эх дагины төлөө 32 улсын шигшээ баг өрсөлдөхөөр болсон билээ. Энэ жилийн тэмцээнд түрүүлэх магадлалтай таван улсыг спорт.ру сайтад онцолсон байна. Эх дагины алтан цомын эзнээр шалгарах магадлалтай орны жагсаалтыг Герман тэргүүлсэн бол Англи, Португаль, Бразил, Аргентин улс удаалжээ. Герман улс ФИФА- гийн чансааг тэргүүлж, дэлхийн аваргын тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн байна.

Харин дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг ФИФА- гийн чансааны хоёрт бичигдэж энэ жил түрүүлэх магадлалтай орны жагсаалтын дөрөвт эрэмбэлэгджээ. Аргентинчууд жагсаалтын тавд бичигдсэн ч ФИФА-гийн чансааны дөрөвт багтдаг ба 1978, 1986 оны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн туршлагатай юм. Харин дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж байгаагүй португальчууд энэ жил Эх дагины цомыг өргөх магадлалтай гэнэ. Португалийн шигшээ баг ФИФА-гийн чансааны гуравт эрэмбэлэгддэг аж. 1966 оны дэлхийн аварга “Будант” Альбионы шигшээ баг энэ жилийн тэмцээнд түрүүлж магадгүй гэж хөлбөмбөг сонирхогчдын олонх нь таамаглаж байна.

Х.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (5)

  • (112.72.14.213)

    2018-06-14

    Олон хүмүүнийг нойргүй хонуулах болжээ.

  • 45 (202.179.31.4)

    2018-06-14

    Герман түрүүлэхгүй байхаа

  • (202.131.230.238)

    2018-06-14

    Герман 5 дахь удаагаа аврага авна

  • (202.21.100.211)

    2018-06-14

    ispani frantse

  • (150.129.140.165)

    2018-06-14

    Испани, Франц, Бельги ч юм дуулгаж магадгүй дээ