ДАШТ 2018: Бүх гоолыг видео давталтаар баталгаажуулна

Энэ удаагийн ДАШТ-д Video Assistant Referee (VAR) буюу видео шүүлтийг анх удаа хэрэглэхээр болсон. Тоглолтыг цэнгэлдэхэд суурилуулсан 33 камераар бичиж байх бөгөөд видио шүүлтийн дөрвөн ажилтан хяналтын давталтыг хариуцна. VAR-ын ахлах ажилтан нь талбайн ерөнхий шүүгчтэй шууд холбогдож видео давталтыг түүнд илгээнэ. Энд давталтад гоол, отон тоглолт, торгуулийн 11-ийн цохилт, шар хуудасны сануулга, улаан хуудасны торгууль, түүнчлэн шүүгчийн харж амжаагүй тоглогчийн алдааг хамруулах юм. Нөгөөтэйгүүр VAR-ын хоёр ажилтан ямар давталтыг ерөнхий шүүгчид илгээх вэ гэдгийг 33 камераас шүүж сонгон хамгийн тодорхой харагдаж байгааг нь ахлах ажилтанд өгнө. Дөрөв дэх ажилтан энэ үеэр талбайд болж байгаа үйл явцын бичлэгийг анхааран үзэж байх ажээ. Хамгийн энгийнээр хэлэхэд, гоол ороход ерөнхий шүүгч нь видео давталтын мессежийг харж байж эцсийн шийдвэрээ гаргана гэсэн үг юм.

/Хэсгийн тоглолтууд Улаанбаатарын цагаар/

Б.Эрдэнээ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)