ДАШТ 2018: Шигшээ багуудын шинэ уриа

 

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй шигшээ багуудын уриаг ФИФА-гийн албан ёсны сайтад нийтэлжээ. Оролцогч багуудын уриаг хөгжөөн дэмжигчдийнх нь санал асуулгаар шийддэг уламжлалтай юм байна. Эдгээрээс зарим улсын шигшээ багийн уриаг онцлон сонордуулъя.

ПОРТУГАЛЬ: "Өнгөрсөн үе бол алдар. Өнөө үе бол түүх"

ИСПАНИ: "Бид ялагдашгүй Армада"

ИРАН: "Нэг үндэстэн нэг сэтгэл"

ФРАНЦ: "Хөхүүд, урагшаа"

ПЕРУ: "Бид эргэн ирлээ"

ОРОС: “Зүрхний дуудлагаараа тогло”

АРГЕНТИН: "Мөрөөдлийнхөө төлөө хамтдаа"

ХОРВАТ: "Жижиг орон, аугаа мөрөөдөл"

НИГЕРИ: "Африкийн бахархал"

БРАЗИЛ: "Таваас олон од, 200 сая зүрх"

ШВЕЙЦАРЬ: "Дөрвөн хэл, нэг үндэстэн"

МЕКСИК: “Мексикчүүд ялалтын төлөө”

ШВЕД: "Шведийн төлөө хамтдаа"

ӨМНӨД СОЛОНГОС: "Азийн барууд, дэлхийг байлдан дагуул"

БЕЛЬГИ: "Улаан чөтгөрүүд урагшаа"

АНГЛИ: "Бидэнд ялалт авчирцгаа"

ЯПОН: "Тулаанд, Хөх самурайнууд аа"

ГЕРМАН: “Түүхийг хамтдаа бичнэ”

САУДЫН АРАБ: “Цөлийн дайчид”

Э. Анхаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)