Марокко Португалын эсрэг юу ч хийж чадсангүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн Португал, Мароккогийн тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар оройн 20 цагт болж, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо дөрөв дэх минутад хожлын гоолыг орууллаа.

Тэрбээр ийнхүү багтаа чухал гурван оноог авчирч чадлаа. Марокко энэ тоглолтоос заавал оноо авах даалгавартай байсан боловч Португалын эсрэг юу ч хийж чадсангүй.



Хэсгийн эхний тоглолтод Испанитай 3:3-аар тэнцэж, нэг оноо авсан Португалын шигшээ баг дөрвөн оноотой болсноор хэсэгтээ хоёрт бичигдлээ. Португалчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 25-д Ирантай хийнэ.

 

Б.Болд
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)