Дүүргийн хэмжээнд нийт 1.976 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал гэр хороолол дундах замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсийн ажлыг өнгөрсөн 7 хоногоос хийж эхэлсэн билээ.  

Тэгвэл дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГазар дүүргийн хэмжээнд нийт 21 хорооны 1.975 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.  Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ын  албан хаагчид өнгөрсөн хугацаанд дүүргийн 22 дугаар хорооны ‘’Төгөл хус’’ хотхоны 100 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)