Ж.Нарантунгалаг Филиппинийн тулаанчийг буулган авлаа

Тулаан үзэх

Холимог тулааны “One championship” “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа Филиппиний тулаанч Эдвард Келлитэй хийлээ. Манай тулаанч Ж.Нарантунгалаг дэвжээний эзэн орны тамирчин Эдвард Келлитэй тулалдаж, бүх талаараа илүүрхсээр хоёрдугаар үед хүнд цохилтоор буулгаж авсан юм. Холимог тулааны спортын мэргэжилтнүүд “Нарантунгалаг эргэн ирлээ” хэмээн онцолж байна.

42 настай “Чингисийн цавчилт” мэргэжлийн дэвжээнд 13 ялж, таван удаа дийлдсэн. Түүний өрсөлдөгч, 15 тулалдахдаа 10 дийлж, тав ялагджээ.

Дашрамд дуулгахад Ж.Нарантунгалаг тулааны дараа Фэйсбүүк хуудсандаа “Тамирчдын баярын мэнд хүргэе! Сэтгэлийн галаар харамгүй дэмжсэн та бүхэндээ их баярлалаа! Гэр бүл, шавь нар, багийн болон ажлын хамт олондоо сайхан бүхний дээдийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Б.Баасанбат

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Enh (66.181.190.169)

    2018-06-26

    Sain bn

  • (119.40.103.187)

    2018-06-26

    mundag