М.Ууганзаяа шилдэг 15 оролцогчийн нэг боллоо
- 2018-06-26
- Энтертайнмент
- 0
БНХАУ-ын Гуанжу хотод болсон “Miss Landscapes International-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон М.Ууганзаяа шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарлаа. Тэрбээр тэмцээний “Үндэсний хувцас” номинацид өрсөлдөж тавдугаар байрт шалгарсан байна. М.Ууганзаяа Орхон аймгийн “Төгс загвар” төвийн шилдэг модель юм. Тэрбээр тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Намайг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Гайхалтай үндэсний хувцас урлаж өгсөн Энхтуяа эгчдээ гүнээ талархаж байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)