Загвар өмсөгч Аида Минибаеваг Монголд урьжээ
- 2018-06-29
- Энтертайнмент
- 0
Монголын тэргүүлэх брэндийн нэг Monalun “Торгоны зам” загварын шоугаа ирэх сарын 9-нд хийхээр болжээ. Хоёр дахь жилдээ болж буй тус шоу энэ удаа Богд хааны ордон музейд болно. Энэхүү загварын шоу нь Монголын түүхэн өв соёлыг олон нийтэд сурталчлах, хойч үедээ бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг бий болгох зорилготой аж. Шоунд Сингапурын “UpFront Models” агентлагийн загвар өмсөгч Аида Минибаева урилгаар оролцохоор болсон байна. Хятад, Орос, Сингапур, Хонконгийн тайзнаа алхаж байсан туршлагатай Аида Минибаева загварын чиглэлээр ажиллахын зэрэгцээ чөлөөт цагаараа DJ хийдэг ажээ. Шоуны дараа тэрбээр хуран чуулсан үзэгчдэд өөрийн сэтээ тоглож сонирхуулах юм.
Мonalun брэнд өнгөрсөн оны “Торгоны зам” загварын шоугаа Чойжин ламын музейд зохион байгуулж, нийт орлогын тодорхой хувийг тус музейн сэргээн засварлалтад хандивлаж байсан. Энэ жил мөн адил Богд хааны ордон музейн тохижуулалтад шоуны орлогоос зориулахаар болсон байна.
Б.Сийлэн
Сэтгэгдэл (0)