Манай таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтлаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен”, БНХАУ-ын Тайваньд болсон "China Open" эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээнүүдийг харгалзан чансааг шинэчлэн гаргав. Энэ удаагийн чансаанд манай таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтлаа.

Тодруулбал, гавьяат тамирчин П.Орхон 62 кг-ын жинд 33 оноо, ОУХМ Б.Шоовдор 59 кг-д 29 оноотой аман хүзүүдэж, ОУХМ Ш.Түмэнцэцэг 68 кг-д 30 оноотой гуравт бичигджээ. Харин ОУХМ Э.Сумъяа 53 кг-д 31 оноотой, А.Батцэцэг 57 кг-д 27 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэв.

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг 50 кг-д Алина Вуч (Румын), 53 кг-д Сара Хилдебранд (АНУ), 55 кг-д Бедиха Гун (Турк), 57 кг-д Ирина Ологонова (ОХУ), 59 кг-д Элиф Йесилирмак (Турк) нар тэргүүлж байна. Мөн 62 кг-д Кайла Миракл (АНУ), 65 кг-д Петра Олли (Финланд), 68 кг-д Лаура Скужина (Латви), 72 кг-д Женни Франссон (Швед), 76 кг-д Аделине Грэй (АНУ) нар тэргүүллээ.

“Будапешт-2018” ДАШТ-ээс өмнө эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох сүүлийн тэмцээн нь есдүгээр сарын 7-9-нд Варшавт болох Польшийн нээлттэй тэмцээн юм.

 

Б.Энхүүш

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Hh (139.5.217.242)

    2018-07-05

    Uhsen delhin avarga olimpod chatsga shaasan naad barildanudad ni tomchud orohgui manaihan muhai hoshgiroh ymuu tim l mundag bol olimpin 1 2 3 bair avaldaa chadkul bhgui yu bitgi sagsuur

  • (176.179.174.134)

    2018-07-04

    nohoi 7 ulsiin hugjih uu

  • (103.26.193.89)

    2018-07-04

    гуцаад бай ижилхэн үүрэлцэж байгаа , чи өөрийгөө хичээ , муу буйдангийн гамбургер минь

  • (103.26.193.89)

    2018-07-04

    тх, манай авгай

  • Зочин (66.181.189.151)

    2018-07-04

    Манай эмэгтэйчүүд монголын бүх ачааг нуруундаа үүрч яваагийн нэг тод жишээ.. Эрчүүд нь зиндаа зиндаагаараа архи дарс хөрөнгө мөнгө гээд л ууж идэх хэрүүл хийхийн дон шүгэлчихсэн . Ар гэр албан ажил улс орныхоо нэр төр бүгдийг эмэгтэйчүүддээ үүрүүлчихсэн зугаа цэнгэл явган хэрүүл хийгээд явцгааж байгаа. Тэд ууж идэхээ бодоод улс төрд эмэгтэйчүүдийг гаргахгүй , гарсан нэгийг нь хавчицгаагаад байгаа. Хэрэв 76-г бүгдийг нь эмэгтэйчүүд болговол манай улс дорхноо хөгжинө.

    2018-07-04

    гуцаад бай ижилхэн үүрэлцэж байгаа , чи өөрийгөө хичээ , муу буйдангийн гамбургер минь

  • Зочин (103.212.118.34)

    2018-07-04

    57-д А.Батцэцэг гэж шинэ бөх гарч ирсэн юм уу

    2018-07-04

    тх, манай авгай