Ерөнхийлөгч В.Путин шөвгийн 4-т шалгарч чадаагүй багаа "баатрууд" хэмээв

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж байна. Эзэн орны тамирчид болох ОХУ-ын шигшээ баг, Хорватын шигшээ багт ялагдал хүлээснээр шөвгийн 4-т шалгарч чадаагүй юм. Энэ жил оросууд төсөөлж байснаас илүү амжилт үзүүлж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

Хэдий зорилгоо биелүүлж, аваргыг цомийг өргөж чадаагүй ч гэлээ түүхэн амжилтын эзэн болцгоосон багийнхандаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Кремлийн тэргүүн өчигдөр “Хорватын шигшээ багийг ялж чадаагүй ч гэлээ та бүхэн баатрууд билээ. Та бүхэн бүх хүчээ дайчилсан. Та нараар бахархахаас өөр замгүй” хэмээн хэлжээ.

Тэрбээр ОХУ-Хорватын шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэж, багаа дэмжсэн талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песклов мэдэгдлээ.

М.Энхээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)