Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана

Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Япон, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ерөнхий боловсролын 34 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Япон болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах сургуулиудын байршил тодорхой болж, барилгын ажил эхлээд байгаа юм. 

Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах долоон сургуулийн барилгын ажил 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдах 960 хүүхдийн сургууль, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 640 хүүхдийн сургууль, 26-р хорооны 920 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдах 960 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлыг хийж байгаа юм байна. Харин Хан-Уул дүүргийн 15-р хорооны 920 хүүхдийн сургууль болон Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд баригдах 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байгаа аж. Дээрх сургуулиудын барилгыг 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд барьж дуусгахаар төлөвлөсөн байна. 

Мөн Япон улсын Засгийн газрын тусламжаар нийслэлд 2018-2020 оны хооронд ерөнхий боловсролын хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл барихаар болсон. Үүний дагуу барилгын ажлыг эхлүүлэхээр өнгөрсөн сард Япон улсын тал гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан байна. Тиймээс ирэх наймдугаар сарын эхээр дээрх дөрвөн сургуулийн барилга угсралтын ажил эхлэхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 2-р хороонд 920 хүүхдийн сургууль, Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 720 хүүхдийн шинэ сургууль баригдана. Мөн Баянзүрх дүүргийн 480 хүүхдийн суудалтай 53-р сургууль болон Налайх дүүргийн 320 хүүхдийн суудалтай 109-р  сургуулийн өргөтгөлийг тус тус хийх юм.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)