Т.Сайнжаргал: Талийгаачийн толгой руу олон удаа өшиглөж, эрүүг нь мулталсан байсан

Талийгаачийн албан тушаалыг авахын тулд аминд нь хүрсэн  үү

Энэ сарын 9-нд 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яам буюу Засгийн газрын 13 дугаар байрны гадна хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Т.Гомбосүрэн гэх залуу харамсалтайгаар амь насаа алдсан билээ.
Түүнийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай Б.Махбал гэгч хөнөөсөн болох нь урдчилсан байдлаар тогтоогдож, өдгөө цагдан хорих 461-р ангид хорьсон шалгаж байна.

Архидан согтуурсны улмаас хоёр айлын амьдрал ийн сүйрч, нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан нь харамсалтай байна. Хамгийн гол нь мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан хүнийг хэн дарамталж, архиар шахаж эцэстээ аминд хүрэв. Ямар зорилготой байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Талийгаачийн найз Т.Сайнжаргал ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэхээр очсон бөгөөд энэ үеэрээ хэрэг гарсан өдөр юу болсон талаар тодорхой мэдээллийг авснаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа боловч талийгаачийн ар гэрийнхэн яамны хяналтын камераас үзсэн мэдээлэл, бусад эх сурвалжуудаас авсан мэдээллээ нэгтгэсэн нь энэ юм.

Тэрбээр “ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.

18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгчийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.

Талийгчийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!.

Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” хэмээн бичжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (73.200.190.195)

    2018-08-14

    ugaasaamongoliin tur iim bolchihson yum bishuu.

  • Naba (202.179.25.18)

    2018-08-13

    Muu lalar.

  • Зочин (122.201.23.83)

    2018-08-13

    Төрийн яаманд архи уугаад, хүн зодож дарамтлаад сууж байдаг хүмүүс ямар хэмжээний мэдлэг, соёл, ёс суртахуунтай байгаа нь ойлгомжтой. Хүрэлсүх сайдаа, та энэ яамдын ажилтнууддаа тодорхой шалгуур, цензур тавиачээ. Арай хэтэрхий юмаа

    2018-08-13

    ugaasaamongoliin tur iim bolchihson yum bishuu.

  • 123 (103.11.192.134)

    2018-08-13

    Яахаараа гэгээн цагаан өдөр ажилын байранд архи уудаг байна аа ,Улсын байгууллага төрийн албан хаагч гэхээрээ ийм замбараагүй байдаг юм уу хараа хяналт гэж байдаггүй газар юм уу ,Төр засаг анхаараач ээ ажилаа хийгээд сууж байх естой хүмүүс биз дээ арай юм аа

  • 123 (202.21.115.78)

    2018-08-13

    новшнууд юмаа