ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг дэвшүүллээ

ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусаад, хурлаас гарсан шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа.

Хурлаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын томилгоог хэлэлцлээ. Тус яамны дэд сайдад Б.Амарсанаа, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, УБТЗ-ын замын орлогч дарга Л.Халтар нарын долоон хүний нэр дэвшүүлснээс  МАН-ын Удирдах зөвлөл Л.Халтарыг санал нэгтэй дэмжин, дэвшүүллээ. 

Харин маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилох юм байна.

Нэр дэвшүүлсэн Л.Халтар нь ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр Доктор зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхэлүүлж, өдгөө УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан даргаар ажиллаж байгаа хүн юм байна. Тэрбээр саяын төмөр замын осолд гар бие оролцож, сэргээн засварлах ажлыг гардан хийжээ.
 
Мөн түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс дараах тогтоолыг гаргажээ. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байхыг УЗ болон намын гишүүд дэмжжээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.26.177)

    2018-08-15

    Zuv songolt boljee tumur zamd gants TSAHIUR HAGALAH HUN ene hun dee AMJILT HUSEYE

  • (122.201.31.14)

    2018-08-14

    одоо л нэг юм нүдээ оллоо доо