П.Орхон Азийн наадмаас алтан медаль хүртэж, аварга боллоо

"Жакарта 2018" Азийн наадам амжилттай үргэожилсээр байна. Өнөөдөр П.Орхон чөлөөт бөхийн 62 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарсан билээ. 

Алтан медалийн төлөө барилдаанд П.Орхон Кыргызстаны Айсулуу Тыныбековаг 11:0 харьцаагаар буулган авлаа.

П.Орхон Монголын багийн 22 дахь, чөлөөт бөхийн 12 дахь Алтан медалийн эзэн болж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.78)

    2018-08-21

    ази тивийн аварга гэж бодоод биш юм бнаа даа шал дэмий