Тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхаарууллаа

Наймдугаар сарын 20-ны байдлаар улаанбуудайн ургалтын байдал Хэнтийн Гурванбаянд дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. Увс, Хэнтий, Дорнод болон Сэлэнгийн хойд хэсгээр сүүн бололт, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсгөлийн нутгаар аарцан бололтын үе шатанд оржээ.Буудайн тариалан бүхий ихэнх нутгаар 80-89 см, Булганы Ингэттолгой, Сэлэнгийн Баруунхараа, Дорнодын Халхголд 55-69 см өндөр ургасан мэдээтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар ургацын бүрдэц тодорхойлсон мэдээнээс үзэхэд нь га-гаас 7,8-10,9 центнер хурааж авахаар төлөвтэй байна.

9-р сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе,гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөндөө хасах градуст орох төлөвтэй байгаа тул ургац хураалтыг талбайн болцоос хамааран ангилан болон шууд хадах ажлыг зохион байгуулахыг Ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)