Тивийн наадмыг Алтаар эхлүүлсэн Монголын багийнхан түүхэн дээд амжилт тогтоолоо

Индонезийн Жакарта хотноо болж буй Азийн спортын Их наадамд манай тамирчид оролцож, анх удаа тив дэлхийн спортын наадмыг алт, хүрэл медалиар эхлүүлж Монголчуудын мэлмийг баясгасан билээ.

Тухайлбал, монголчууд 2014 онд Инчеоны Азийн наадмаас 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль авч рекорд тогтоож байсан юм. Тэгвэл  “Жакарта-2018” Азийн наадамд Монголын баг тамирчдаа ахалж явсан Ц.Сандуй, дэд ахлагч Ж.Түмэн-Аюуш нар спортын 30 төрөлд тамирчин, дасгалжуулагч нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмыг зорин очиж, Монголын түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоож чадлаа.

Тус Азийн наадамд 45 улс өрсөлдсөнөөс манай улс 5 алт, 9 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар 16 дугаар байрт эрэмбэлэгдэж, Инчеоны наадмын амжилтыг эвдээд зогсохгүй манай тамирчид бүгд алт, мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн нь анхны тохиолдол байлаа гэж спорт сонирхогчид онцлон хэлж байна. Угтаа бол дөрвөн жилд нэг удаа тивийн шилдгүүдээ шалгаруулдаг “Жакарта-2018” Азийн наадам нь энэ удаад түүхэнд бичигдэхүйц хэмжээнд явагдаж буйгаараа ихээхэн онцлогтой.

Тухайлбал, нийт 40 спортын 69 төрөлд 465 багц медалийн төлөө 45 орны 10 мянга гаруй тамирчин өрсөлдөж буйгаараа түүхэн дэх хамгийн том наадам болж байна. Манай улсын хувьд спортын 30 төрөлд амжилттай оролцож ийнхүү эх орондоо 25 медальтайгаар ирж түүхэнд бичигдэхүйц амжилтаа ард түмэнтэйгээ хуваалцахаар болсон баяртай үйл явдал биднийг хүлээж байна.

Юутай ч гурван сая хүрэхгүй хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ тааруу, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай орны хувьд ийм бахархам амжилт гаргасан нь тамирчид хийгээд Монголын Үндэсний олимпийн хороо болон тус тэмцээнийг ахалж явсан багийн ахлагчдын хийсэн томоохон гавьяа биз ээ. 

Image result for Азийн наадам

Image result for Азийн наадам

Image result for Азийн наадам

 

Image result for Азийн наадам

Related image

Image result for Азийн наадам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)