Жижиг, дунд үйлдвэр ДНБ-ий маш бага хувийг эзэлж байна

Санхүүгийн зохицуулах хороо олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /СХН/-ийн зургаан ажлын хэсэгт багтан ажиллаж байгаагийн нэг нь жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийн орчны талаар судалгаа хийж, үр дүнг танилцуулжээ. Судалгаанд тус нийгэмлэгийн гишүүн 23 улс, орныг хамруулсан бөгөөд үүнд Монгол Улс ч багтсан байна.

Судалгаанд хамрагдсан ихэнх улс оронд ЖДҮ-ийн салбар дунджаар ДНБ-ий 42.2 хувийг эзэлдэг бөгөөд авч буй санхүүжилт улс орон бүрт харилцан адилгүй буюу 4.0-56.8 хувийн хооронд хэлбэлзсэн байна. Тухайлбал, Тайланд улсад ойролцоогоор гурван сая гаруй байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд ДНБ-ий нь 42 хувийг бүрдүүлж, 12 сая орчим ажлын байрыг бий болгодог аж. Харин манай улсад ЖДҮ нийт аж ахуйн нэгжийн 78, ажиллах хүчний 57, ДНБ-ий 17.8 хувийг эзэлж байна.

М.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)