“Талын хөх чононууд” тасархай хожлоо

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг нутагтаа болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх эхний тоглолтоо Макаогийн эсрэг хийж, 4:1-ээр хожлоо. Тоглолтын эхний үеийн 39 дэх минутад С.Ганхуяг өрсөлдөгч багийн хаалганд гоол оруулж, тэмцээнийг тэргүүлж эхэлсэн.

Нэгдүгээр үеийн цаг дуусахтай зэрэгцэн Ж.Сүндорж чөлөөт цохилтоос хаалганы баруун дээд буланд гоёмсог гоол оруулснаар онооны харьцааг ахиулсан юм. Үүний хариуд тоглолтын 49 дэх минутад Макаогийн тоглогч гоол оруулснаар онооны харьцааг 2:1 болгосон. Энэ эгзэгтэй үед манай багийн сэлгээгээр орж ирсэн Б.Балжинням гоол оруулж, хоёр онооны илүүгээр тоглолтыг тэргүүлсэн билээ. Шигшээ багийн туршлагатай довтлогч Н.Наранболдын 82 дахь минутад мөргөж оруулсан гоол тэмцээнд аль багийнхан ялахыг тодорхой болгосон гэхэд болно. Ийнхүү “Талын хөх чононууд” Макаогийн хаалга руу 23 цохилт гүйцэтгэж дөрвөн гоол оруулсан бол эсрэг баг нэг цохиж, нэг гоол орууллаа.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)