Ч.Хүрэлбаатар: Монгол Улс зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөг төлж байна

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс эхлэн 8-30 хүртэл хувиар нэмэх шийдвэрийг гаргасан билээ. Гэвч уг шийдвэрт багш нар таагүй хандаж, цалингаа 50 хүртэл хувиар нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад байгаа юм. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ сарын 3-наас ажил хаяж эхэлсэн. Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар 37 сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаясан гэсэн мэдээлэл байна. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан төсөв талаас нь тайлбар өгчээ. Тэрбээр “Төрийн албан хаагчийн цалин нэмэх асуудлыг нэлээд удаан ярилцаж байж шийдсэн. Энэ хэмжээнээс өөрчлөгдвөл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж цалин нэмнэ гэсэн үг. Өр, зээл ямар их хэмжээний дарамт учруулдгийг бид бүгд мэдэж байгаа. Өмнө нь Монгол Улс авсан зээлийнхээ хүүнд 37 тэрбум төгрөг төлдөг байсан бол одоо 1.4 их наяд төгрөгийг зээлийн хүүнд төлж байна. Гэтэл Монгол Улсын тэтгэврийн сангийн нийт хэмжээ 1.7 их наяд төгрөг. Харин цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг хэрэгтэй. Үүнээс гадна Улаанбаатарын утааг бууруулах, сургууль цэцэрлэг барих ажлыг зэрэг хийж явах шаардлагатай. Тиймээс цалингийн нэмэгдлийг байгаа боломждоо л хийх ёстой” гэжээ.

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (202.21.124.18)

    2018-09-12

    Ч.Хүрэлбаатар сайд сайн ажиллаж байгаа. Эхлээд төр, түмэн ойлголцоод өрөө төлчихье. Мэдээж нийгмийн асуудлаа боломжоороо шийдээд явъя. АН хэвийн, сайн өсөлттай эдийн засаг, валютын сайн нөөц хүлээж авчаад огт хэрэггүй Бондууд босгож ОЛОН ИХ НАЯДЫН ХОХИРОЛ, ӨРд унагачихаагүй бол багш, эмч нарынхаа цалинг хүссэнээрээ нэмж болох байлаа. Тэд одоо үүн дээрээ улс төр жонхууруулж байгаа нь шившигтэй