Азийн Олимпийн зөвлөлөөс Д.Орхоны асуудлаар мэдэгдэл гаргажээ

 

Азийн олимпийн зөвлөлөөс П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсныг зарлаж, Азийн наадмаас авсан алтан медалийг нь хүчингүй болгожээ. Азийн Олимпийн зөвлөлөөс “П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допин хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдээлсэн байна.

Мөн 2017 оны арванхоёрдугаар сард Азийн наадамд оролцох бөхчүүдэд хийсэн шинжилгээгээр Монголын дөрвөн тамирчны допины тест эерэг гарч тэмцээнд оролцох боломжгүй болсон гэжээ.
Энэ асуудлаар Дэлхийн бөхийн холбоо албан ёсны мэдээлэл гаргаж, П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг баталсан байна.
Ингэснээр түүний Дэлхийн аваргын алтан медаль болон бусад чансааны оноо, Азийн наадмын медалийг тус тус хураахаар болж, мөн 2020 оны олимпт оролцох эрхийг нь хасах ажээ.

Гавьяат тамирчин П.Орхоны хувьд өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.124.19)

    2018-09-06

    Тиймээ, ийм тэмцээний үед тамирчны алхам бүрт, бусадтай харилцах, идэх уух, өмсөх зүүхэд хүртэл хатуу хяналттай, хамгаалалттай байлгах ёстой. Дэлхийн хэмжээний өрсөлдөөнөөс гаргахын тулд гадныхан янз бүрийн л аргаар хэрэглэнэ

  • ЗОЧИН (202.21.124.19)

    2018-09-06

    Шүтдэг тамирчин минь юмсан. Яах ч аргагүй дэлхийн номер 1 гэдгээ олон удаа баталсан. Орхон өөрөө допинг хэрэглээгүй гэдэгт бүрэн итгэж байна. Харин ямар осол эндэл болсныг хэлж мэдэхийм алгадаа. Чөлөөт бөхийн холбоо гэж нэг бүтэлгүй байгууллага байнаа. Тамирчидаа эрсэлээс хамгаалж чаддаггүй. Одоо тэгээд яах вэ, таминь ээ.