Ой тогтоолтын тамирчид Синьхуа агентлагт ярилцлага өгнө

Монголын оюун ухааны академийнхантай БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллага Синьхуа агентлагаас холбогджээ.Тэд Монголын баг тамирчдын олон улсад гаргаж буй амжилт их сонирхол татаж байгааг онцлоод ярилцлага хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Улмаар ирэх долоо хоногт тус агентлагийн сурвалжлагч нарт манай улсын оюун ухааны академийн тамирчид ярилцлага өгөхөөр болжээ. Манай тамирчид сүүлийн хэдэн сарын дотор дэлхийн хэд хэдэн рекордыг шинэчлээд байна. Тухайлбал, ой тогтоолын их мастер Б.Шижир-Эрдэнэ нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 12.74 секундэд тогтоон дэлхийн рекорд тогтоосон билээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)