Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ

АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг хуурамчаар баримт үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АШУҮИС-ийн удирдлагуудын  зүгээс АТГ-т хандан түүнийг шалгаж өгөхийг хүссэн. Харин Ц.Батхуяг нь “намайг болон манай захирал асан Г.Батбаатарыг 358,4 сая төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, тендерт өрсөлдсөн компанитай үгсэн хуйвалдаж давуу байдалд үүсгэсэн гэх зэрэг мэдээллийг олон нийтэд цацсан. Тийм зүйл байхгүй.  Энэ их гүтгэлэгийг шалгаж өгнө үү хэмээн нэр төрөө сэргээлгэхээр Авлигатай тэмцэх газарт хандаж байна" хэмээн хэвлэл сөргүүлэн өөрөө өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандснаа хэвлэлээр мэдээлжээ.

Энэ ёстой л арга ядсан хүн эцсийн сумаа тавьж, хууль бус хэрэг өдүүлээгүй мэтээр нийгэмд харагдахыг хүссэн бололтой.

Тэгэхээр түүний өдүүлсэн хэргийг баримтаар хүргэхийг зорилоо. “Жайка -гийн буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлэгт хэрэглэгдэх тавилга , тоног төхөөрөмжийн тендрийг Г.Батбаатар, Ц.Батхуяг нар Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг зөрчиж  “Хай ресурс” ХХК –тай үгсэн хуйвалдаж 358,4сая төгрөгийн тендерийн гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, тендертэй холбоотой дүрэм журмыг зөрчиж улсад онц их хэмжээний хохирол учруулаад байгаа аж. Энэхүү гүйцэтгэлийн баталгаа нь хуурамч болохыг Худалдаа хөгжлийн банкны “Пийс тауэр” салбарын захирал Т.Энхжаргалаас “АШУҮИС-иас 2018 оны наймдугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Пийс тауэр” салбарт хандаж ирүүлсэн №1/1631 тоот албан бичигт тусгагдсан дараах гүйцэтгэлийн баталгааг манай салбар гаргаагүй тус гүйцэтгэлийн баталгаа хуурамч болохыг мэдэгдэж байна” гэсэн албан тоотыг ирүүлжээ. “Хай ресурс” ХХК нь тендерийн наад захын шаардлага хангахгүй байхад шалгаруулсан жишээ нь: түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ хангалтгүй, тендерийн бичиг баримт дутуу, НДШ-ийн тайлан ирүүлээгүй, ажиллах хүчний мэдээлэл, компаний санхүүгийн чадварын үзүүлэлт байхгүй байхад нь тус компанийг тендерт шалгаруулсан нь худалдан авах ажиллагааны олон журам, заалтыг ноцтой зөрчсөн байна.

Тиймээс Г.Батбаатар, Ц.Батхуяг нар нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж тендер худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй нь холбогдох баримт бичгээр нотлогдсон  тул түүнийг албан үүргээс нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон АТГ-т шалгуулах хүсэлт өгөөд байсан юм. Алдаа гаргасан нь тодорхой юм чинь ядаж дуугай баймаар юмдаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.183.148)

    2018-09-10

    шүүх л нэр төрийг сэргээдэг биз дээ.

  • Салаавч (124.158.113.11)

    2018-09-10

    Сэтгүүлч новш нэрээ бичээч. Чамтай чамгүй наад хүн чинь шалгуулья гээд байхад чи юунд бачимдаав .АТГ хар цагааныг тунгаагаад өгнө биз.