Багш нарын ажил хаялт үргэлжилж байна

Энэ сарын 3-наас эхэлсэн багш нарын ажил хаялт одоо ч үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 50 сургууль, 10 цэцэрлэг ажил хаяад байгаа аж. Мөн өнөөдрөөс орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд ажилт хаялтад оролцож, энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. 

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд нь хэлэлцээрийн ширээнд суусан ч хэлэлцээр амжилтгүй болсон талаар МҮЭХ тодотгосон. Засгийн газрын зүгээс багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Тус ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн тус холбооны Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, БЗД-гийн 87 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооын дарга Н.Оюунбилэг нар ажиллахаар болсон бол Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУС-ын яамны төлөөлөгчид уг ажлын хэсэгт багтсан юм. Өнөөдрийн байдлаар ажил хаясан сургуулийн тоо 59-т хүрч, 33 байсан цэцэрлэг 10-т хүрсэн байгаа билээ.

Дашрамд "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна.

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Zochin (202.9.43.243)

    2018-09-10

    Яагаад ард түмний амьдрал өнөөдрийг хүртэл дорой, буурай орны тоонд ороод явж байна вэ?Гэвэл:Монголын хүн ам 2 саяар нэмэгдэх байсан болов ч ардчиллын жилүүдэд 1 саяар нэмэгдсэн.Хагас нь авахуулсан болон зүй бусаар хорогдсон гэсэн үг.Хүн ам нэмэгдэхийн хэрээр сургууль цэцэрлэг болон бусад хэрэглээ дагаад өсдөг.Гэвч МАНАН -ын үед хүүхдийн тоо нэмэгдээд байхад сургууль цэцэрлэгийн ,багш нарын тоо бараг л нэмэгдээгүй Харин сонгууль болгоны дараа төрийн бүтэц нь данхайсан, танил тал хамаатнуудын оруулсан ажилаа мэдэхгүй ГИЮҮРСЭН хүмүүс төрд багшийн тоотой тэнцэж ирсэн.Өөрөөр хэлбэл төрийн албаныхан 1:1 даргатай болж байгаан.Энд багшийн тоо цалин 2 нэмэгдээгүй байхад шүү.

  • зочин (202.179.26.86)

    2018-09-10

    Багш нарын ажил хаялтыг зохион байгуулагч гол турхирагч нь хэн юм болоо.Одоо ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалинг яах вэ. Энэ ажил хаялт хуулийн дагуу болж чадах уу. Үүнийг шүүх л шийдэх байх. Хэрэв шүүхээс хууль бус гэж үзвэл тэдний цалинг тэр гол турхирсан этгээдийг олж төлүүлэх хэрэгтэй болох нь л дээ. Ккк...

  • (116.44.154.116)

    2018-09-10

    huuduudeesee dor neg tsaas barichihsan turj uhlee geed bisan boon JORLONguud yvj bn

  • (119.40.103.142)

    2018-09-10

    одоо боль Эцэг эхүүдээс ном, аян гэх мэт баахан мөнгө авна шуналтай пизда нууд малнууд Та нар орсон ороогүй хүүхдийн сурлага муу. Өөрөө тоогоо чбодож чадахгүй гэрийн даалгаварт өгдөг хөдөө царайтай халтар өмхий багш нар зайл