“Burberry” үслэг эдлэлээс татгалзлаа

“Burberry” брэнд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд танилцуулах шинэ цуглуулгадаа амьтны үс ашиглахгүй гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Марко Гоббети мэдэгдлээ. Тухайлбал, тус компани туулай, үнэг, усны булга, элбэнх зэрэг амьтны арьсыг загварын цуглуулгадаа түгээмэл хэрэглэдэг байсан бол цаашид хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр он гарснаас хойш бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд амьтны гаралтай үс, арьс ашиглахаа больсон долоо дахь брэнд болж байна.

Өмнө нь “Versace”, “Furla”, “Gucci”, “Michael Kors” тэргүүтэй брэнд үслэг эдлэлээс татгалзана гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан юм. Үүнээс гадна “Burberry” брэнд борлуулаагүй үлдсэн бараа, бүтээгдэхүүнээ шатааж устгахаа зогсоох шийдвэр гаргасан байна. Тус брэнд 2017-2018 оны санхүүгийн жилд 32.7 сая ам.доллароор үнэлэгдэх борлуулаагүй бүтээгдэхүүнийг шатааж устгасан нь шүүмжлэл дагуулаад байсан юм.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)