Нөлөөтэй эрхмийн охин ДОХ тусчээ

Монголын нэгэн нэр нөлөө бүхий эрхэмийн ганц хайртай охин ДОХ-ын халдвар авсан байх магадлалтай байгаа бөгөөд одоогоор Сингапурт шилдэг эмч нарын хяналтанд амьдарч байгаа гэнэ. Бидэнд байгаа эх сурвалжийн хэлж байгаагаар Х. А гэх охин маань Шинэ нисэх онгоцны буудлын төсөл дээр ажиллаж байсан бөгөөд хамт ажилладаг нэгэн орчуулагч охинтойгоо бэлгийн харьцаатай байсан ижил хүйстэн байжээ. А-ийн эцэг нь олны танил, нөлөө бүхий нэгэн тул мэдээллийг маш ихээр нууцлахын хажуугаар охиндоо ДОХ өвчин халдварлуулсан хэмээн найз охиныг нь буруутган сэмхэн эрж хайдаг сурагтай байна. Хөөрхий охин буруутан хайсан эцгийн гарт өртвөл үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг таашгүй болоод байна.

Дашрамд дурдахад ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хооронд ДОХ-ын халдвар дамжих боломж маш бага байдаг бөгөөд статистик мэдээгээр ижил хүйстэн эрэгтэйчүүдийн хооронд бэлгийн замаар ДОХ-ын халдвар тархах явдал бараг 90% илүү байдаг юм байна.

Энэ талаар хөөрхий эцэг мэдлэг дутмаг байгаа учраас л охиныхоо найз эмэгтэйг хилэгнэн хайж байгаа бололтой.

 

Г.Ган-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)