Гус Хиддинк Хятадын шигшээг дасгалжуулна

Голландын домогт дасгалжуулагч Гус Хиддинк БНХАУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулахаар болсон байна. “The Times” сонинд мэдээлснээр голланд эр Орос, Англи, Саудын Арабын клубийг дасгалжуулах саналаас татгалзан Хятад улсыг сонгожээ.

Эх сурвалжид өгүүлснээр Хиддинк Хятадын шигшээ багийг 2020 оны олимпын наадамд бэлдэх бөгөөд ирэх сараас албан ёсоор ажилдаа орох гэнэ. Өдгөө 71 настай Гус Хиддинк Голланд, ОХУ, Турк, БНСУ зэрэг орны хөлбөмбөгийн шигшээ баг, “Реал Мадрид”, “Челси” зэрэг багийг дасгалжуулан амжилтад хүргэсэн хөлбөмбөгийн алдартай мэргэжилтэн юм.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.140.31)

    2018-09-13

    Өө хог гэж манай улсын багтай үзэлцэх юм байна л даа