Хулгайчидтай хамтардаг гар утасны ченжийг мөнгө угаасан хэргээр ял шийтгэв

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд, тэдний хулгайлсан эд зүйлийг худалдан авч борлуулдаг ченжийн үйлдлийг илрүүлэн шалгаж, сэжигтэй этгээдүүдийг яллагдагчаар татан Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяалах прокурорын газарт энэ оны тавдугаар сард хүргүүлжээ.

Уг хэргийг өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-ийн 3.2 дахь хэсэгт зааснаар халаасны хулгайн гэмт хэргийг үгсэн тохирч бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн нь тогтоогдсон тул 28 настай А-г 3.2 жил, 33 настай Д-г  4.6 жил, 23 настай Д-г 1.2 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ченж Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-ийн нэг дэх хэсэг /Мөнгө угаах/-т заасны дагуу хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор худалдан авч, борлуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буруутайд тооцон 6 сар баривчлах ялаар шийтгэв.

Мөн Халаасны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг төрсөн ах дүү нар болон тэдний хулгайн замаар олж авсан эд зүйлийг зарж борлуулдаг ченжүүдийн үйлдлийг баримтжуулан шалгаж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.108.78)

    2018-09-15

    сайн байна.Одоо Обииисстт суугад,Обшоор гэгч нарт халдвал бүр сайн

  • Zochin (195.211.193.157)

    2018-09-14

    Akuluud ni als holiin orond hulgai hiisen mongoo nuuchihdag bolhoor jaraahainuuddaa l yal uuruulehiimda ....huurhiileltei ch uls tur huuli tsaaz yum da ...