Харүмафүжи аваргын зодог тайлах ёслол Токио хотноо болно

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах ёслол энэ сарын 30-нд зохион байгуулна. Тэрбээр үүнээс өмнө Токио хотын Ничидо галерейд уран зургийн үзэсгэлэнгээ гаргах ажээ.

Түүний “Харүмафүжи-Шинэ Монгол” сургуулийн нээлтэд зориулан гаргах үзэсгэлэн 19-20-нд үргэлжлэх юм. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /ёкозүна/ цолтноор тодорсон билээ.

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)