Алтан капучино 24 ам.долларын үнэтэй

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод хүнсний зориулалттай 24 каратын алт бүхий капучино худалдаалж эхэлжээ. Тансаг зэрэглэлийн “Burj Al Arab” зочид буудлын өглөөний цайны цэсэнд багтсан энэхүү өвөрмөц капучино 24 ам.долларын үнэтэй аж. Алтан капучиног дээд зэрэглэлийн кофегоор найруулж, Итали улсад үйлдвэрлэсэн 24 каратын алтан цаасаар бүрхсэн байна. Капучинод өнгө оруулахын тулд алтыг нэмж хийсэн аж.

Алтыг олон оронд хүнсэнд хэрэглэх болсон ба Японд алттай кофе, Энэтхэгт алтан үртсээр хачирласан будаа, Тай үндэсний алттай мөхөөлдөс, “The grand Opulence Sundae”, “True Gut Serill” зэрэг тансаг хоолны жоронд алт багтдаг. Арабын Нэгдсэн Эмират, АНУ, Герман, Япон улс алтжуулсан хүнсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг билээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)