Нийслэлийн МАН-ын хорооны дарга, гурван дэд даргыг нууц санал хураалтаар сонгоно

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр өглөө эхэлсэн билээ. Хурлаар Мандатын комиссын илтгэл, Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын үндсэн илтгэл, Хяналтын хорооны тайлан зэргийг сонсож, бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Өглөө ширүүхэн уур амьсгал дунд хуралдаанаа эхэлсэн Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлын төлөөлөгчид эв зүйгээ олж, хурал хэвийн горимоор үргэлжилсэн. МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ үүгээр дахин харууллаа.

Бага хурал оройн 19:00 цагийн байдлаар нээлттэй, ардчилсан зарчмаар үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН БАГА ХУРЛЫН ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН

Нийслэлийн МАН-ын хороог байгуулж, гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд хуралдсан нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурлаас хойш нийслэлийн МАН-ын хороо нь нийт 189 гишүүнтэй, 13 тэргүүлэгч бүхий бүтэц зохион байгуулалттай ажилласан. Харин 2016 оноос 17 тэргүүлэгчтэй болсон юм. Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн бүтцээр нэг дарга, таван дэд даргатай, дэргэдээ дөрвөн төрийн бус байгууллага, Хэрэг эрхлэх газар, есөн дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, дүүргийн МАН-ын хорооны гишүүд, төрийн бус байгууллагын сонгуультнууд, 152 үүрийн дарга, дэд дарга, тэргүүлэгчид, төрийн бус байгууллагын салбар зөвлөлд нийт 1500 орчим идэвхтэн сонгуультантай, 34896 мянган гишүүнтэйгээр ажиллаж байна.

Өнөөдөр болж буй Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлаар Нийслэлийн МАН-ын хороог 369 гишүүнтэй болгон өргөтгөлөө. Бага хурлын явцад төлөөлөгчид танхимаас Нийслэлийн МАН-ын хороог хуучнаараа 189 гишүүнтэй, эсвэл 211 гишүүнтэй байх тухай саналыг дэвшүүллээ. Гэвч Нийслэлийн МАН-ын анхан шатны бүх байгууллагыг төлөөлөн Бага хуралд сонгогдсон 369 төлөөлөгчийг бүгдийг нь Нийслэлийн МАН-ын хорооны гишүүнээр сонгон МАН-ын хороог байгуулах тухай Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын гаргасан санал олонхийн саналаар дэмжигдэж батлагдав. Тэдний дотор Нийслэлийн МАН-ын анхан шатны 152 үүрийн төлөөлөл, УИХ-ын 28 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, есөн дүүргийн намын хороодын удирдлага багтаж, өргөн бүрэлдэхүүнтэй болж байна. Үүгээр Нийслэлийн МАН-ын удирдлага Бага хурлын нийт гишүүдийн саналаар сонгогдохоор болж байгаа юм.

Одоо Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлаас байгуулсан Нийслэлийн МАН-ын хорооны анхдугаар хуралдаан эхэлж байна. Түүгээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга, гурван дэд даргыг нууц санал хураалтаар сонгоно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (150.129.140.253)

    2018-09-23

    Хөөхий Батболд 369 хүн намайг сонгоно гэсэн итгэлтэй байгаа юм байх даа. Уг нь сонгогдох боломж эрх мэдэл бүгд байна даанч Ми.Энхболдын хор гүйгээд байгаа юм. Унахаар байна. Шинэчлэгдэхгүй бол үүрүүдийн хуралд хүртэл нөлөөлдөг болжээ. Цэвэрлэгээ хийх хэрэгтэй.