Бангкокт тагтаа хоолловол торгуультай

Хотын талбайд болон захын дэргэд тагтаа хоолловол 25 мянган бат буюу 770 ам.долларын торгууль ногдуулах, аль эсвэл гурван сарын хугацаанд шоронд хорих ял шийтгэлийн үйлчлэлийг Тайландын нийслэл Бангкок хотын захиргаа хүчин төгөлдөр болгоход бэлтгэж байна. Энэ талаар сануулгатай самбаруудыг жуулчин болон уулчдын ойр ойрхон тагтаа хооллодог газруудад байрлуулаад байгаа аж. Олон нийтийн газруудад тагтаа хооллохыг хориглох тухай Таиландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча анх мэдэгдсэн юм. Энэ хориг нь тагтаанаас дамждаг халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэжээ.

Мөн Англи улсад тагтааг “нисдэг харх” хэмээж халдвар дамжуулахаас сэргийлэх зорилгоор хооллохыг хориглосон байна. Учир нь, тагтаа зөвхөн хот суурин газрыг, тэр дундаа хог хаягдал бараадан амьдрах агаад ялгадас нь 60 төрлийн халдварт өвчин тээдэг аж. Тагтаа Европын холбооны орнуудын уран барилгын гайхамшиг болсон сүм дуганы дээврийг ялгадсаараа “сүйтгэдэг” гэнэ. Тиймээс тагтаа хооллохыг хориглосон самбар газар сайгүй тавьж, хооллосон тохиолдолд 50 хүртэлх еврогоор торгохоор заажээ.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)