Германы бахархлаар А.Меркелийг нэрлэжээ

Германы ард түмэн канцлер Ангела Меркелийг улс орныхоо бахархал гэж үздэгийг “Infratest dimap” социологийн хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүн баталжээ. Санал асуулгад оролцогчдын ихэнх нь түүнийг дэмжсэн байна. Санал асуулгад оролцсон хүмүүс түүнийг Германы төдийгүй Европын холбооны хатан гэж өргөмжилжээ. Түүнчлэн Германы канцлер байсан Гельмут Шмидт, Вилли Брандт, Гельмут Коль, одоогийн Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар санал асуулгын эхний тавд багтсан аж.

Улс орныхоо бахархал болсон хүмүүсээр германчууд улстөрчдийг голлон нэрлэжээ. Харин соёл, спортын зүтгэлтнүүдийн жагсаалтыг Германы хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв тэргүүлсэн бол Иоганн Вольфганг фон Гёте, Альберт Эйнштейн, суут хөгжийн зохиолч Бах, Бетховен, Хьюндел, Шуман, Вагнер, Р.Штраусс, Кант, Гегель, Шопингауэр, Ницше нар удаалжээ. Мөн судалгаанд ямар компани болон брэндээр хамгийн их бахархаж байгааг оролцогчдоос асуусан байна. Асуулгад “Daimler” компани 17 хувиар тэргүүлсэн ба “Volk - swagen” болон BMW брэнд хамгийн олон санал авчээ. Санал асуулгад 1047 хүн оролцсон байна.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)