Залуучуудын Олимпоос Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод өнгөрөгч бямба гаригт залуучуудын зуны спортын олимпийн III наадам эхэллээ.

“Буэнос-Айрес 2018” наадам 32 спортын төрлөөр зохиогдож, 206 орны 4000 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаас спортын зургаан төрөлд 11 тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр жүдо бөхийн тамирчин Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ.

Залуучуудын олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнүүд өчигдрөөс эхэлсэн. Эрэгтэй 55 кг-ын жинд өрсөлдсөн Г.Тэмжүүжин мөнгөн медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүллээ.

Г.Тэмүүжин эхний тойрогт хийлж, Колумб, Укрианы бөхчүүдийг цэвэр ялж, аваргын төлөө Беларусын бөх Артём Коласовт ялагджээ. Түүний дасгалжуулагчаар Л.Лувсандэмбэрэл ажилласан байна.

Г.Тэмүүжин 2017 оны Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2018 оны Азийн өсвөрийн аварга шалгаруулах цомын тэмцээнээс алтан медаль хүртэж, залуучуудын олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авсан юм. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортыг газрын багш С.Баяржаргалын гарын шавь аж.

Залуучуудын олимпийн III наадмын эхний өдөр жүдо бөхийн эрэгтэй 55, 66, эмэгтэй 44 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Манай улсаас эмэгтэй 52 кг-ын жинд Л.Сосорбарам өрсөлдөнө.

Мэдээллийг эргэн хүргэнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)