Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм. Тус парк нь Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин үеийн үлгэр жишээ үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлж, Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж байна. Энэ жил Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас НБМҮТПарк хүртэл нийт 4,67 км авто зам баригдахаар болж гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна. Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд цогцоор нь барьж 2019 онд ашиглалтанд оруулах юм.

Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯамнаас зарлаж гүйцэтгэгч байгууллагаар “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үерийн барилга байгууламжийг энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө. Одоогийн байдлаар Улс, Нийслэлийн төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн ажилд хийгээд байгаа бөгөөд цаашид ч дэд бүтцийн ажлууд шуурхай явагдаж, тэр хэрээр Нийслэл хотын барилгын салбарын хөгжил хурдсах, Налайх дүүрэгт бүтээн байгуулалт хийгдэж шинээр ажлын байр үүсэх гол хөшүүрэг болох юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.42.182)

    2018-10-09

    Налайхын МАН ын дэд дарга Батжаргал гэх боловсоолгүй , гудамжны архичин байсан нөхрийг сонгуульд сайн ажилласан гэж Амарсайхан энэ албанд томлуулсаныг налайхчууд улс төр гэж ийм балай юм байх юм гэж шуугиж байна даа. Бас болоогүй ээ хороодын засаг дарга нарыг томилуулахын тулд энэ нөхөр тав таван сая төгрөг авсан гэнэ тэр мөнгө нь намд нь очсог уу өөрөө хуссан уу бүү мэд сүүлийн үед их л элбэгжүү болсон байна лээ.