Явган хүний замын гарцуудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна

Нийслэлийн газрын албанаас СБД-ийн нэгдүгээр хороо, Өргөө амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний зам, мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур төвөөс Нарны зам руу холбосон авто зам дагуух явган хүний замуудыг тус тус чөлөөллөө.
Тухайн хэсгүүдэд явган хүн явах боломжгүйгээр хашаа барьсан зургаан нэгж талбарын хашааг буулгаж байгаа бөгөөд газар чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг хийнэ гэв.

Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа гэсэн үндслэлээр хотын дарга захирамж гаргаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлээд байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (25)

  • (66.181.160.42)

    2018-10-20

    zaluu.com bish Unen.mn site bn

  • Зочин (122.201.25.10)

    2018-10-19

    Ёстой үнэн бичсэн байна. Итгэхгүй бол ирээд үзээрэй ЧД-ийн Засаг даргаа. Бас явган хүний явах замыг хааж барилга барих гээд хашаа барьсан нь одоо л лав 5 жилийг үзэж байна. Тэр улаан хашааг буулгаж эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгээс аваад амарч суудаг талбай болгох хэрэгтэй байна. Ядахдаа замын хөдөлгөөнд аюулгүй байх юм.

  • зочин (66.181.183.33)

    2018-10-18

    Сүхбаатар дүүргийн газрын алба ард иргэдээ зориулсан сайн үйлс хийж байгаад их талархаж байна. Үнэхээр хотоор дүүрэн хашаа, машин байгааг цэгцлэх цаг болсон . Миний хувьд би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Би энэ дүүрэгт 10 жил шээсэн баасан дээр гишсэсээр амьдарч байна ,Учир нь манай дүүрэгт Баян Бүүрдийн орчим, ЗГ автобаазын хажууд алга дарам газарт шамбаааралдуулан 10 гаруй шинэ барилга барисан. Энэ бүгдийг хэзээ дууусах бол гэсээр 10 жил болсон байна. Баригдаж дуусах болгонд одоо л нэг чөлөөтөй замаар явж автобусандаа суух байх гэхээр дараагийн байшин баригддаг. Одоо хүртэл баригдаж дуусдаггүй нэг барилга байгаа. Хажууд нь нийслэлийн 50-р сургууль, цэцэрлэг байгаа. Өглөө бүр сургууль цэцэрлэгийн хүүхдүүд эх эцэгтэйгээ хашаанаас гарч буй өмхийг\ хашааны хажууд задгай жорлон барьчихсан\ үнэртэж тэрийгээ анзаарах ч завгүй албандаа гүйдэг. Тэр гэхдээ юу ч биш, цаашаа автобуусны буудал руу хорооны байшингийн хажуугаар гарч цаашаа нэг том хашааг тойрч гарахад нарийхан гарц бий, тэнд нь хашааны буланд архичид, хог түүдэг нэгэн нь шээж баагаад явдаг учир заримдаа явахад ч хэцүү болдог. Энэ талаар хороо дүүрэгт иргэд олон удаа саналаа бичсэн боловч ямар ч үр дүн гардаггүй. Хорооны ажилтнууд ч тэр замаар явдаг. Энэ барьж буй барилгын хашааны доогуур явахад маш аюултай, учир нь хашааны мод нь олон жил болсноос илжирч муудсан , ялангуяа дээд тал нь унаж магадгүй болсон байгаа. Доогуур нь сургууль цэцэрлэгийн олон хүүхэд гарч байгаа шүү. Ийм бохир газраар гарч буй хүүхдүүдийн эрүүл мэнд ч ямар байх вэ?

    Зочин (66.181.183.33)

    2018-10-18

    Ёстой үнэн бичсэн байна. Итгэхгүй бол ирээд үзээрэй ЧД-ийн Засаг даргаа. Бас явган хүний явах замыг хааж барилга барих гээд хашаа барьсан нь одоо л лав 5 жилийг үзэж байна. Тэр улаан хашааг буулгаж эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгээс аваад амарч суудаг талбай болгох хэрэгтэй байна. Ядахдаа замын хөдөлгөөнд аюулгүй байх юм.

  • (202.21.98.166)

    2018-10-18

    ZALUU.COM САЙТЫНХАНД: "СУРАГЧДАА ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ УХААЛАГ ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЯ" ГЭСЭН УГ НЬ ИХ ЗӨВ УРИАЛГА ГАРГАЖЭЭ. ДЭМЖИЖ БАЙНА. ГЭХДЭЭ....... СУРАГЧИД АА..... ГЭЭД ЗӨВ БИЧЧИХСЭН БОЛ. "СУРАГЧДАА" ГЭЖ БУРУУ БИЧИХИЙГ ЗААЖ ӨГДӨГ НЬ ТИЙМХЭН ЮМ АА

    2018-10-18

    zaluu.com bish Unen.mn site bn

  • unshigch (85.0.95.245)

    2018-10-18

    gadaad dotood har shar huvalzuudaa tejeej doromjluulj baij taashaal avdag ard tymen ingeed omhii jorlondoo baij baihaas oor arga alga. hyzyygyi aluurchnii bogs dolooj, hynii erh ardchilal gej hutsaj, haviin uls orniig doromjilsoor tyyhiin hogon deer hayagdlaa daa heden guilgachin

  • hh (37.130.224.21)

    2018-10-17

    zuv

  • зочин (192.82.64.222)

    2018-10-17

    Сайн ажиллаж байгаа Дүүргийн газрын албадад талархаж байна. Энэ ажлаа битгий зогсоогоорой. ТБД андууд болон хотын ихэнх төв гудамжаар тавигдсан сүр дизайн муутай хотын өнгө үзэмжийг ихэд доройтуулсан бор бараан амбаар ТҮЦ-үүдийг хүний замаас холдуулбал ядаж хотын маань үзэмжид сайн байх сан. Далайцтай ажилд чинь амжилт хүсье. Харин сонгуулийн бэлтгэл битгий байгаасай...

  • (103.57.95.175)

    2018-10-17

    #МОНГОЛЧУУД ХОНЬ ШИГ ХҮЛЦЭНГҮЙ, БООЛ МЭТ ХУЛЧГАР ТУЛ МОНГОЛЫН ЭСРЭГ ОЛОН ҮЙЛДЭЛ ХИЙСЭН Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛДЫН ХҮҮХДҮҮД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БИДНИЙГ ЗАХИРАХААР УЛС ТӨР ЛҮҮ ОРЦГООЖЭЭ! Оюутолгой ордын батлагдсан нөөц. Дэлхийн зах зээлийн ханшаар. 1. Зэс 44 сая тонн × 6500$=286 тэрбум 2. Алт 1800 тонн × 1700$=91.8 тэрбум 3. Мөнгө 6000 тонн × 536$=3.2 тэрбум 4. Нийт нөөц: 375 тэрбум доллар 5. Өдөр бүр 6 сая долларын баялаг гадаад руу нүүж байгаа. Харин монголчууд өөрсдөө ашигласан бол... Багадаа 100 жил бидний ирээдүйг сэтгэл хангалуун амьдруулах, мөн ямар ч ажил хийсэн амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай, төрийн орон сууцны бодлогоор ард иргэд нь бүрэн хангагдаж, эрүүл мэнд, дээд боловсролын зардлыг нь төр нь хариуцдаг ёстой л Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдэлж, улс маань улс шиг хөгжиж, ард иргэд нь 100 хувь сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бүрдэх байлаа. Оюутолгойг гадныханд өгснөөр өнөөдрийн байдлаар 28 орчим тэрбум долларын гадаад өртэй, иргэн бүрт хуваавал 25 сая төгрөгийн өрийг дааж, ирээдүйдээ хариулт үгүйгээр амьдрал үргэлжилсээр. Харин одоо тэд өвгөрч зөнөж эхэлсэн учир үр хүүхдүүдээрээ мөн бэлтгэгдсэн "шинэ" залуучуудаар залгамжлуулан биднийг удирдахаар улайран улс төр рүү бэлтгэн оруулж байгаа. ХҮН БҮР МЭДТЭЛ

    unshigch (103.57.95.175)

    2018-10-17

    gadaad dotood har shar huvalzuudaa tejeej doromjluulj baij taashaal avdag ard tymen ingeed omhii jorlondoo baij baihaas oor arga alga. hyzyygyi aluurchnii bogs dolooj, hynii erh ardchilal gej hutsaj, haviin uls orniig doromjilsoor tyyhiin hogon deer hayagdlaa daa heden guilgachin

  • зочин (119.40.99.208)

    2018-10-17

    энэ хотод хүн амьдардаг гэдгийг санаж эхэлсэн нь яамай даа, ингэж нураах газар ч хаа сайгүй л байна даа, та бүхэнд ажлын амжилт

  • bataa (103.10.23.5)

    2018-10-17

    Сайн ажиллаж байна шүү. Одоо ч сонгууль дөхөж байна даа. Энэ мэтийн ажилаа хийгээд л байж дээ

  • unshigh (64.119.21.147)

    2018-10-17

    Сайн байна уу ? та бүхнийг хотын оршин суугхдын төлөө хийж байгаа ажилд маш их баярлаж байна .Хуучнаар хүнсний 20 дэлгүүрийн баруун талд байрлах явган хүний замыг Мөнгөн завяа дэлгүүр барилга барьж хаагаадолон жил оршин шуугч нарын эрхийг зөрчиж байна үүнийг чөлөөлж өгнө үү ?

  • зочин (202.21.116.66)

    2018-10-17

    1-р хорооллын арын зам дагуу байгаа грашнууд мөн 1-р байрны эргэн байгаа битон грашнуудыг буулгаж зогсоол хиймээр байна

  • (94.134.88.118)

    2018-10-16

    nemeed ih hemjeenii torguuli taviad jvgan hun jvah zamiin hiilguulee...daraagiin durakuudad ni surgaali bolog

  • (107.77.245.8)

    2018-10-16

    Хуучнаар шаазан баарны үйлдвэр, одоо Элит сургуулийн дагуу явахад их хүндрэлтэй. 1-р сургууль, Сант, 31- сургууль, орос 3- р сургуулиудын хүүхдүүдийн явдаг гол зам. Элит сургуулийн хашаа хамаг зайгийн эзлэчихсэн. Ганц хүн л явахаар болгочихсон. Үүнийг хурдан шийдвэл зүгээрсэн.

  • Иргэн (103.229.120.201)

    2018-10-16

    БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах "Жуков" худалдааны төвөөс "Happy town" хотхоны уулзвар хүртэлх машин зам ихэнхдээ нэг талдаа явган хүний замтай, түүн дээр нь жолооч нар машинаа гаргаад тавьчихна. Заримдаа явган хүн машин замыг хөндлөн сүлжиж явахаас өөр аргагүй болдог. Явган замыг хаагаад барилга барьчихсан, заримдаа машин замаар машины хойно урд орж явахаас өөр аргагүй болдог. Энэхүү замыг цэгцэлж өгөхийг нийслэлийн удирдлагуудаас хүсье.

  • Зочин (64.119.17.79)

    2018-10-16

    Сбдүүргийн 3хорооны газар нутагт байх 2худалдааны газрын орчмыг цэгцэлж хороо доторх авто зам явган замын ялгааг гаргах боломж байна уу нийслэл дүүрэг ээ? Тэр гэрэлт гудамжны 5-1дэх хүртэл зам хаадгаа бүр болимоор байна

  • Зочин (64.119.17.79)

    2018-10-16

    Хотын үе үеийн захиргаа хотоор явган хүн явдаг гэдгийг мартсан хийж байгаа ажил нь энгийн хүн харахад л хулхи хуурамч явган хүний зам хаа нэгтээ тавьсан нь нэг хүн ганцаараа явахын аргагүй нарийн байдаг

  • зочин (49.0.171.112)

    2018-10-16

    модны 2ын 36а байрны нийтийн эзэмшлийн талбайд байгаа гарашыг буулгаачээ машин тавих зогсоол болгооч

  • Иргэн (202.70.34.70)

    2018-10-16

    СПОРТЫН ТӨВ ОРДНЫ ӨӨДӨӨС ХАРСАН ОРОН СУУЦНЫ ГАДУУР ЯВЖ БОЛОХГҮЙ БАЙНАА. НИЛ ДЭЛГҮҮРИЙН ХААЛГА ДОВЖОО. ЧӨЛӨӨЖ ӨГӨӨЧ.

  • ЧД-н 3-р хорооны зовж буй иргэд. (202.9.42.112)

    2018-10-16

    УИД-ээс хойш, баруун зүүн тийшхи 1.5 км-ын Радиуст ихэнх байшинд өргөтгөл хийж, шинээр их тулган барьсаар 20 жил болв. Хотын үе үеийн дарга нар тухайлбал, 60бумын загалмайлсан эцэг Жунай-цэлмэг, Мэлэрүүд тэрбумтан болж эндэхийн суугч эгэл иргэд гишгэх газаргүй болсон. Явган зам үлдээлгүй бүгд машин зам болгов. Олонлог,24-р сургууль чиглэсэн түмэн машин энд байнга хахаастай.Одоо шувуу адил гэрээсээ шууд цонхоороо нисч явахгүй бол үй олон машинуудтай хамт сүлжилдэн дайруулах, хорт утаанд нь хахаж цацан өвөлд гулгаж,зунд ь шалбаагт нь цохиулан өдөр хоног өнгөрөөж ирэв. Энэ олон жилийн амь дүйсэн хүнд нөхцлийн нөхөн төлбөр өгөхгүй бол СБД -ийн 2,3,4,,ЧД -ийн 3,2 хороодын иргэд бөөнөөр гудамдаа гарч өлсгөлөн зарлахыг уриалж байна.

  • Зочин (66.181.167.171)

    2018-10-16

    Хороололд Билэг их дэлгүүрийн зүүн талд явган хүний зам таглаж барьсаныг чөлөөлж өгнө үү?

  • 22 (202.21.111.218)

    2018-10-16

    ГУРВАН ГАЛЫН УРД ТАЛЫН ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ МАШИНТАЙ ЗЭРЭГЦЭН ХҮМҮҮС ЯВААД ХЭЦҮҮ БАЙНА ЛЭЭ. ТУСЛАХ ЗАМЫН АРД НЭГ ТОМ БАЙШИН БАРИАД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХААСАН БАЙНА ШҮҮ.

  • Зөв (202.21.117.62)

    2018-10-16

    Тэр 10 хороолол Голден парк хавийн хашааг буулгаж зогсоол зам тавиачээ дүүргийн дарга УИХ-ын гишүүдээ төр засаг минь ЭЭ нил хашаа жижиг том байшин болгон хашаатай нил хог хотын төв гэхэд гэр хороололоос дор ШҮҮ

  • зочин (122.201.31.125)

    2018-10-16

    Нийтийн эрх ашгийг 1-д тавьж ийнхүү урагштай ажиллавал олон түмэн төр засгаа өмөөрөөд л байна даа. Төр засаг, хууль дүрэм журам байгааг мэдрүүлэх цаг болсон. Даварсан этгээдүүдийг дарах цаг болсон.

  • zochin (202.179.25.229)

    2018-10-16

    zov zov zovoooo