Таканоива А.Баасандорж Харүмафүжигээс хохирлын мөнгө нэхэмжилсэн шийдвэрээсээ татгалзжээ

Харүмафүжи аваргын эсрэг гаргасан мөнгөн нэхэмжлэлээ Таканоива А.Баасандорж татаж авчээ. Тэрээр ийнхүү татан авсан шалтгаанаа тайлбарлахдаа, "Монголд төсөөлөхийн аргагүй дайралт доромжлолд өртөж байна" хэмээн тайлбарласан байна.

Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сумоч Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудал Японд шуугиан дэгдээж А.Баасандорж тухайн башёдоо барилдах боломжгүй болж эмнэлэгт хэд хоног хэвтэж, Д.Бямбадорж болсон явдалд уучлал гуйж мөн л башёг орхиж байсан билээ. 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • dsn (103.229.121.23)

    2018-10-30

    bylduuch hooson tolgoinuud ingej uchir oilgohgui savsagnaj horvoog tuuruuleh yumdaa.

  • Зочин (66.181.189.223)

    2018-10-30

    Голтой амьтан л юм бол тэгсэн нь дээр дээ.