Монголын 22 бөх Кюүшюү башёд зодоглоно

Японы мэргэжлийн сүмогийн холбооноос энэ сарын 11-нд Фүкүока хотноо эхлэх Кюүшюү башёгийн чансааг зарлалаа. Манай улсаас энэ удаад баруун жигүүрийн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров, маэгширагийн барууны хоёрдугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил, зүүний зургаад жагссан Таканойва А.Баасандорж, зүүний 14 дүгээрт эрэмбэтэй Чиёошёома Г.Мөнхсайхан, зүүний 16-д чансаатай Араваши Э.Дөлгөөн нар дээд зиндаанд хүч сорино.

Түүнчлэн жюүрёод дөрөв, макүшитад найм, санданмэд манай гурван бөх барилдах аж. Энэ сарын барилдаанд Зүүн жигүүрийг ёкозүна Хакүхо М.Даваажаргал манлайлан барилдах байсан ч Хакүхо өвдөгний мэс засалд саяхан орсон учир Фүкүокад зодоглох эсэхээ шийдээгүй байна. Баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд манлайлжээ. Какүрюү аварга мөн л бэртэлтэй байгаа бөгөөд зодоглох эсэх нь тодорхойгүй байна.

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)