Шинэчилсэн чансааг улсын аварга Ч.Санжаадамба тэргүүлжээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос нохой жилийн сар шинийн барилдаанаас эхлэн “Бөх Билэгт” дэвжээний нэрэмжит барилдааныг хүртэлх улс аймгийн цолтой бөхчүүдийн нийт найман барилдааны чансааг тооцжээ.

Энэхүү чансааг тооцохдоо улсын баяр наадам, сар шинийн барилдаан, чансаа өндөр бөхчүүдийн барилдаан гэхчлэн барилдаануудыг эрэмбэлэн, тухай бүрд оноо боддог бөгөөд ахлах цолтой бөхийг давбал илүү оноо авах, бага цолтой бөхийг давбал цөөн оноо авах зарчмаар гаргадаг юм байна. Мөн тогтмол барилдах нь чансаанд багтах гол үзүүлэлт ажээ.

Чансааны тэргүүнд улсын баяр наадамд үзүүрлэж, сар шинийн барилдаанд их шөвөгт шалгарсан улсын аварга Ч.Санжаадамба жагссан бол сар шинийн барилдааны түрүү бөх, улсын харцага Б.Бат-Өлзий дэд байрт шалгарчээ. Удаах байруудад улсын арслан П.Бүрэнтөгс, улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Амарзаяа нар жагсчээ.

Энэ чансаанд багтсан бөхчүүд “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд зодоглох боломжтой юм.

  1. Ч.Санжаадамба у.ав
  2. Б.Бат-Өлзий у.х
  3. П.Бүрэнтөгс у.а
  4. Н.Батсуурь у.ав
  5. Б.Амарзаяа у.н
  6. Н.Жаргалбаяр у.з
  7. Ц.Содномдорж у.ар
  8. О.Хангай у.х
  9. Б.Даваа-Очир у.н
  10. Э.Оюунболд у.ар
  11. Р.Пүрэвдагва у.ар
  12. Т.Бэгзсүрэн у.х
  13. М.Бадарч у.х
  14. Б.Гончигдамба у.г
  15. Н.Золбоо у.х
  16. С.Мөнхбат у.ав
  17. Ш.Мөнгөнбаатар у.х
  18. Д.Амаржаргал у.н
  19. Д.Анар у.н
  20. Д.Цэрэнтогтох у.н
  21. Ч.Хөхчирэнгэр у.н
  22. Х.Гантулга у.х
  23. Д.Амарсайхан у.н
  24. Бо.Батжаргал у.н
  25. Ч.Баянмөнх у.н

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)