Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

Өнөөдөр эмийн асуудлаарх мэргэжлийн зөвлөл, хүүхдийн эмч нар,ТББ,ЭМЯ,АХБ-ны төлөөлөл хуралдаж Вифероны лааны эмчилгээний үр дүнгийн талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэж санал нэгтэй үзлээ. 2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр АХБанк санхүүжүүлэн олон улсын болон үндэсний эксперт, зөвлөхүүд, мэргэжлийн багийг оролцуулан "Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах. . ." төсөл хэрэгжүүлэх явцдаа эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эмэнд эрүүл мэндийн даатгалаас ихээхэн санхүүжилт хийж байгаа тухай дүгнэлт хийж ЭМЯ-ны Эмийн хэлтэст өгсөн болно.

Вирусын эсрэг өргөн хэрэглэж буй энэ лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч нар, мэргэжилтнүүд бидэнд хэлж анхааруулсаар ирсэн. Энэ үед ЭМД-аас энэ лааны үнийг 80% хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд , ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн билээ. Үүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэт мушгин гуйвуулж буйд харамсаж байна. Надад эмнэлэг, эмийн сан, эм хангамжийн чиглэлд бизнес үгүй бөгөөд миний том ашиг сонирхол бол ард иргэдээ, тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай, аюулгүй, өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг хамт олонтойгоо бүхнийг хийх болно. Тэр дундаа эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн холбоотой нягт хамтран ажиллана. Хүний эрүүл мэнд , амь настай холбоотой эмийн асуудалд бид онцгой анхаарах учиртай.

Цаашид эмийн бүртгэл, зөвшөөрөл, хяналтын асуудлыг бодлогын яам бус олон улсын жишиг, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бие даасан байгууллага эрхлэх шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ЭМЯ хийж дууслаа.

Эцэст нь эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэндээ хандъя. Эмийн чанар, аюулгүй байдалд бид хамтдаа хяналт тавьж баймааж нь үр хүүхдээ, өөрсдийгөө эрсдлээс хамгаална. Та бид хамтдаа зориглон хийхгүй бол өөр хэн нэгэн хийхгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (103.229.122.45)

    2018-11-07

    За энэ лаа мэтхэн яах вээ. Харин элэгний өвчний эцсийн шатанд хэрэг болдог интерфероныг яагаад эмийн хөнгөлөлтөөс хасчихваа? Яасан хэцүү юм бэ, дүү маань эмээ авч чадахгүй, үхлээ хүлээгээд ямар хэцүү байнаа Сарангэрэл сайдааааа

  • туяа (202.9.43.120)

    2018-11-07

    эмчийн хувьд энэ эмийг таашаадаггүй үр дүн нь сайн биш

  • zochin (64.119.24.224)

    2018-11-07

    oilgomjtoi shuu dee xen neg ni oruulj ireed eruul mendiin yamand tanoltai ni avliga aauguud daatgald oruulj baigaa shuu dee ternees zugeer neg jiriin naimaachin oruulj irvel xar zax deer l zaragdaj baigaa shuu dee adiin naad zaxiin iimerxuu umiig mergejliin baiguulaguud meden budilaad baival bugd l avligad idegdchxsen baina grsrn ug shuu dee er ni bux turiin baiguullaga avligad idedchixsern baigaa shuu dee erunxiilug cj erunxii said UIX gishuud bugd said darga nar odoo songuuli duxuud irexeer ix shudarga ard tumend xairtai ulsuud bolood garaad irne ug undseeree uxeerei ta nar muusain zusee xuvilgasan luivarchid

  • сайд мэрэгжилтнүүдээ л сонсох ёстой. (124.158.113.11)

    2018-11-07

    нэг эмэнд ийм их хөнгөлөлт үзүүлж байгаа нь угаасаа оруулж ирж байгаа газрын эрх ашгийг хэт хамгаалсан шинжтэй харагдаж байна. Томуу томуу төст өвчнийг ийм хүчтэй эмээр эмчилнэ гэдэг угаасаа анагаах ухааны үндэслэлгүй буруу эмчилгээ

  • БИ (202.179.25.84)

    2018-11-07

    ЯГ ЗӨВ

  • АРД ТҮМЭН (202.179.25.84)

    2018-11-07

    хэрэв БАТАЛГААГҮЙ ЮМ БОЛ ХЭН , ХЭЗЭЭ, ЯМАР ЗОРИЛГООР ОРУУЛААД ИРЧИХСЭН зарагдаад бгааг тодруулаад ТЭР ЛУЙВАРЧИНГ ШОРОНД ХИЙ

    БИ (202.179.25.84)

    2018-11-07

    ЯГ ЗӨВ