13 настай охины амийг бүрэлгэсэн этгээдүүдийг шүүх хурал эхэллээ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин М нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард болсон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин мөрдөн байцаалт дуусч, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Хэргийг эргэн сөхөхөд, 13 настай М охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн наймдугаар сарын 22-нд гэрээсээ гарч яваад ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон.

Охиныг гэрээсээ гарч явахад хөрш айлын 19 настай Э.Амарболд гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир” төвийн зочид буудал руу дагуулан орж, улмаар архиар шахаж, ёс бусаар хүчирхийлж амийг нь хохироосон байдаг юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Жавхлан, Э.Амарболд нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоожээ. Ар гэрийнхнийх нь зүгээс “Миний охин нэгэнт эргэж ирэхгүйгээр явсан учир хэргийг үнэн зөвөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих ёстой ял зэмийг нь оноож өгөхийг хүсч байна” хэмээ байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)