Хакүхо, Какүрюү аваргууд Кюүшюү башёг өнжинө

Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн башё өнөөдөр Фүкүока хотод эхэлнэ. Оны сүүлийн Кюүшюү башёг эхлэхээс өмнө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар бэртэл авч улмаар өнжихөөр болсон. Тэгвэл аваргуудаас Кисэносато барилдах бөгөөд түүнийг түрүүлэх боломжтой гэж таамаглаж эхэллээ. Гэхдээ түүний өрсөлдөгчид озэки Гоэйдо, Точиношин, сэкивакэ Митакэүмигээс эхлэн олон бөхчүүд бий.

Өнөөдрийн барилдаанд аварга Кисэносато комүсүби Такакешотой, озэки Гоэйдо Хотутофүжитэй оноолт таарчээ. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Точиношинтой, Ичиножёо А.Ичинноров Нишикигүтэй барилдана. Мөн Такаинова А.Баасандоржийг Асанояма, Араваши Э.Дөлгөөнийг Даиамами хүлээж байна. Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 11-25-ны хооронд явагдана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)