АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо

АШУҮИС-ийн  захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон, Улаанбаатар Пийс Авенью Ротари клубийн ерөнхийлөгч П.Чимэдням нар 2018 оны 11 сараас эхлэн 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн АУС, ЭБЭСТ-ийг түшиглэн “Birthing Simulation” ур чадварын  төв байгуулах зорилготой юм. Түүнчлэн Birthing Simulation төвийг  тасралтгүй тогтвортой ажиллах нөхцөл бололцоог хангах зорилгоор төвд ажиллуулах  мэргэжилтнүүдийг АНУ руу богино хугацааны  буюу 2 долоо хоног дадлагажих сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Олон улсын ротари сангийн санхүүжилттэй хэрэгжиж буй “Birthing Simulation Center” төслийн хүрээнд Эх барихын  яаралтай тусламж, эх барих үед үзүүлэх гардан ажилбарын ур чадварыг дээшлүүлэхээр ажиллах юм. Энэхүү төв нь Монголд анх удаа бүрэн автомат компьютерын системд холбогдсон “Birthing Simulation”-г нэвтрүүлж байгаагаараа ач холбогдолтой. Ингэснээр төгсөлтийн өмнөх, дараах болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагч эх баригчийн болон хүний их эмчийн ангийн оюутнууд, ажлын байран дээрх эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалтын нөхцөлийг сайжруулах боломжтой болж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.9.89.18)

    2018-11-16

    Мөнхбат гэдэг хорчин зайлаагүй байгаа юм уу. Далдуур ална даа.