Хятадын гааль “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж буйтайгаар таталт удаашралттай байна

Нүүрс тээврийн үйл ажиллагаа гацаанд орсон, урд хөршөөс импортоо зогсоосон талаар мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.
Тэгвэл энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс энэ талаар тодруулахад “Манай ажлын хэсэг БНХАУ-ын талтай уулзсан. Хятадын гааль “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргахаар тохиролцжээ.

Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. Татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон” гэв.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.126.89.210)

    2018-11-19

    237_132=105 km oochir. 1km tutamd 50 mashin bgaa

  • Зочин (202.126.89.210)

    2018-11-19

    Худлаа шүү. Хил 24 цагаар ажилдаггүй биздээ өглөө 8 цагаас орой 19 цаг хүртэл ажилаад өдөр 1 цаг цайнд ордог шүү дээ өдөрт 30 машин л татах юм бишүү