АН-хан засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ

Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр (2018.11.20) хуралдаад У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. УИХ-д Ардчилсан нам есөн суудалтай. Иймээс дээрх шийдвэрийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Мөн тус бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзээд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компани зээл авсан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын боломжийг булаасан тул үүнд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь баримталж буй гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)