АН-ын генсекийн чиглэл УИХ дахь АН-ын бүлгээ 2 хуваалаа

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын генсек Ц.Туваан өчигдөр улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих чиглэл өгсөн тогтоол гаргажээ.

Гэвч үүнтэй холбоотойгоор  УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн 4:5 гэсэн харьцаагаар 2 хуваагдаад байна.

Учир нь Эрдэнэтийн 49 хувийн луйвар зэрэг том хэргүүдийг эсэргүүцэж ард түмний дуу хоолойг сонсдог гишүүд нь  Засгийн газрыг огцруулж, улс оронд  тогтворгүй байдал үүсгэхийн эсрэг байгаагаа илэрхийлж буй талаар Төрийн ордонд яригдаж байна.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.221)

    2018-11-21

    ЖДҮ-гээс хэмжээний хувьд, хор уршгийн хувьд Эрдэнэтийн 49%, 60 тэрбум, Дубайн гэрээ, Утааны 800тэрбум гээд хамаагүй илүү шүү. Энэ ЗГ-ын үед эднийг ил тод ярьж байгаа, нефтийн үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн шүү. Энэ ЗГ-ыг огцруулдаг маш буруу. Дараа дээрхи том хэргүүдийн эрх мэдэлтнүүд ЗГ-аа байгуулах нь ойлгомжтой.