Монгол Улсад ДОХ-ын халдвар авсан 267 хүн бүртгэгджээ

Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 сая хүн байна гэсэн мэдээлэл байна.НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90 хувийг  илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90 хувийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн.

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд  анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор тэмдэглэнөнгөрүүлж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны НЭМГ-ыг ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар оролцлоо.

Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99 хувь нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн гурван хүн тутмын нэгийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7 хувь нь гэр бүлтэй, 32 хувь нь ажилгүй, 50.4 хувьнь 20-29 насны хүн ам байна. 2018 онд хийсэн ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор.

2018 онд 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4 хувийг илрүүлээд байна.
Иймд Та халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг есөн дүүргийн БЗДХ-ын кабинетэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.194.176.117)

    2018-12-01

    СПИД Хойд Америкийн Нигерүүдийн хороололоос 1982 онд анх үүссэн Манайд 1992 онд манай хоёр эмэгтэйчүүд Африкийн Камеруний иргэдээс Монгол тээж авчирсан гашуун түүх бий