Өмнөговь аймагт сургууль цэцэрлэгийн нээлт боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ сургууль цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.Тус суманд 600 хүүхдийн багтаамжтай нэг сургуульд 1100 гаруй хүүхэд суралцаж байсан билээ. Тиймээс 640 хүүхдийн багтаамжтай хоёрдугаар сургууль байгуулан ашиглалтад оруулж байна.

Мөн 200 хүүхдийн багтаамжтай 29 дүгээр цэцэрлэг байгуулан ашиглалтад оруулж байгаа билээ. Дээрх бүтээн байгуулалтуудыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас 100 хувь хөрөнгө оруулсан бөгөөд 7,2 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулжээ.  

Монгол Улсдаа төдийгүй дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж буй Оюутолгойн орд гадрын эзэд ийнхүү ирээдүй хойч үеийнхэндээ үнэтэй хөрөнгө оруулалтыг хийлээ. Тун удахгүй тус бүс нутгаас оюунлаг толгойтнууд улсдаа төдийгүй дэлхийд нэрээ дуурсгах бизээ. Уг бүтээн байгуулалтыг Өмнөговь аймгийн "Говийн өгөөж" ХХК хамгийн сүүлийн үеийн чанарт нийцсэн шийдлээр барьж байгуулсан байна. 

Т.Зулсар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)