Гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан ёсоор томилоогүй байна

Одоогоор гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан ёсоор томилоогүй байна. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам Төрийн нарын бичгийн даргагүйгээр ажиллаж байна.

Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих Төрийн албаны тухай хуулийг хэрэгжилтийг хангаж ажиллах гол субект нь төрийн захиргааны төв байгууллагууд. Зарим яам Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа нь учир дутагдалтай. Тиймээс энэ асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатай гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос үзсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)